ХӨВСГӨЛ: Их насны морьдын уралдаанд Б.Отгонсэлэнгийн хээр түрүүллээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-30 19:59:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг үүсэн байгуулагдсаны     түүхт 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины Их насны морьдын уралдаанд  130 их нас  уралдлаа.



Уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн хээр түрүүлж, Галт сумын  аймгийн алдарт уяач Н.Нацагдоржийн буурал аман хүзүүнд,  Ховд аймгийн Буянт сумын уяач  Б.Эрдэнэбаярын саарал гуравт,


 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын аймгийн алдарт уяач  С.Гүнширийн мандал хар дөрөвт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын аймгийн алдарт уяач Б.Сумъяагийн халтар айрагдлаа.


 

 

Холбоотой мэдээ