ХӨВСГӨЛ: Хангайн бүсийн соёолонгийн уралдаанд О.Баатарын хээр түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-31 22:13:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг үүсэн байгуулагдсаны  90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины соёолон насны  уралдаанд  80 гаруй хурдан хүлэг уралдлаа.


 Хөвсгөл аймгийн Баянзүрх  сумын харьяат аймгийн алдарт уяач  О.Баатарын хээр түрүүлж,  Шинэ-Идэр сумын харьяат  аймгийн алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн хоёрт,  Галт сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Нацагдоржийн хээр халзан гуравт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач  дөрөвт,  Сэлэнгэ аймгийн Eрөө сумын харьяат Д.Эрдэнэхуягийн саарал айргийн тавд хурдаллаа.

 

Холбоотой мэдээ