Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-12 11:12:50

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 154 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл долоо бүртгэгдэж, найман хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна.

Тухайлбал, Сүхбаатар нутаг Сансар-32 худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Г-г, Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын замд T.Corolla автомашины жолооч М нь явган зорчигч 4 настай Э-г,  Баянзүрх дүүргийн нутаг Их тойруу, Сансарын замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч 7 настай Б-г мөргөж гэмтээжээ.

Мөн өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж, саатуулсан байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ