БАЯН-ӨЛГИЙ: Тусгай зориулалтаар 17 угалз агнахыг зөвшөөрөв

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-11 12:53:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 208 дугаар тушаалаар тухайн онд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтдын тоо хэмжээг баталсан.

Тушаалд зааснаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Буянт, Ногооннуур, Толбо, Улаанхус, Алтай, Булган, Бугат, Цэнгэл, Алтанцөгц, Баяннуур зэрэг сумдын агнуурын бүс нутгуудаас тусгай зориулалтаар аргаль хонь, янгир ямаа, халиун буга агнана.

Дээрх сумдын агнуур бүс нутгуудад агнуурын 316 халиун буга, 3128 толгой аргаль хонь, 1887 янгир ямаа байгаа. Үүнээс 28 тэх, 17 угалз, 5 халиун буга агнахыг зөвшөөрсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар аргаль хонь 11 сая, янгир ямаа 2,7 сая, халиун буга 6,6 сая төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй байдаг.

Дээрх амьтдын нөөц ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. 

Холбоотой мэдээ