ОРХОН: Эрдэнэт үйлдвэр 311 ажилтандаа орон сууцны дэмжлэгт нь 4 тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-18 17:11:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн 311 ажилтан орон сууцны хөнгөлөлтөд тус бүр 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Үүнд нийт 4 тэрбум төгрөг зарцуулсан байна.


Тус үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн, орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ дэмжлэгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Энэ оны эхнээс үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хоорондын  шинэ Хамтын гэрээ-нд орон сууцны дэмжлэгийн хэмжээг 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.


Мөн 2706 ахмад настны тэтгэврийн нэмэгдэл, эмчилгээний  болон бусад тусламж дэмжлэгт 5.1 тэрбум төгрөг зориулсан бол ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд 949.3 сая төгрөг зарцуулаад байна.  Энэ хугацаанд 1099 ажилтан нийт 4 тэрбум төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж хүртсэн  гэж  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ