ӨВӨРХАНГАЙ: Хот хоорондод 13 км замыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-08-24 16:31:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 57.56 км зам засварын ажил амжилттай үргэлжилж байна. “Бүс нутгийн авто зам, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Н.Мөнхбаясгалан, инженер Ч.Батмөнх нар өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзаж, замын ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Замын эхний хэсгийн 21.6 км-ыг 3 см асфальтаар дахин хучиж, 7 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад бүрэн оруулсан бол “Модон гуанз”-наас нааших 13 км замыг 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн нээхээр ажиллаж байгаа аж

Мөн 54 цэгт хоолойн ажил, 38.3 км-т харлуулсан буталсан чулуун суурь, 7.8 км-т цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдээд байна. Замын ажлыг дахин технологийн алдаа гаргахгүйгээр, хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд сайтар хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга төслийн нэгжээс хүслээ. 

Холбоотой мэдээ