ДАРХАН-УУЛ: Орхон сумын хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Орхон сумын есдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж улсын комисс хүлээн авчээ. Ингэснээр тус сумын цэцэрлэгийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой болж байна.
Цэцэрлэгийн үндсэн барилга болон алслагдсан гэр хороолол дахь салбар
бүлэгт нийт 165 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай буюу нийт хүүхдийн 60-70
орчим хувийн хамрагдалттай байсан бол өргөтгөл ашиглалтад орсоноор гурван бүлэг
нэмэгдэж 225 хүүхэд хүлээн авах боломжтой болжээ. Тус өргөтгөлийн барилга нь
улсын төсвийн 790 сая төргөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2020 онд барилгын
ажлыг эхлүүлжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацааанд ковид цар тахлаас шалтгаалан
удааширсан ч ийнхүү ашиглалтад орж байна. Шинээр ашиглалтад орсон гурван
бүлгийн ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмж бусад хэрэглэгдэхүүнийг мөн
улсын төсвийн хөрөнгө /17 сая төгрөг/ оруулалтаар шийдвэрлэсэн аж. Түүнчлэн
шинээр найман ажлын бий болжээ.
Орхон
сумын есдүгээр цэцэрлэг нь 11 багш, есөн туслах багш, эмч, хөгжмийн багш,
үйлчилгээний ажилтан нийт 35 хүний орон тоотой ажиллаж байна. 2022-2023 оны
хичээлийн шинэ жилийн нээлт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь гэсэн гэж тус
цэцэрлэгийн эрхлэгч Н.Баясгалан мэдэгдлээ.



