Коронавируст халдварын 102 тохиолдол шинээр батлагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-08-26 10:53:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 102 тохиолдол шинээр батлагджээ.

 

Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс дөрвөн тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 56 нь Улаанбаатар хотод, 46 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 977 670-д хүрлээ. Өнгөрсөн хоногт уг өвчнөөр нэг хүн нас барснаар нийт 2126 хүн эндээд байна.  

Холбоотой мэдээ