Металл хайгч ашиглахыг хориглосон тогтоолыг хүчингүй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 12:28:26

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 3 дугаар хуралдаанаар металл хайгч ашиглахыг хориглосон тогтоолыг хүчингүй болгожээ. 

Аймгийн хэмжээнд гар аргаар алт болон бусад байгалийн баялаг олборлогчдын нөхцөл байдлыг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, тайлангаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 дүгээр сарын хуралд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Бадарчид үүрэг болголоо.

Тус аймгийн нутаг дэвсгэрт металл хайгч ашиглахыг хориглосон 136 дугаар тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гаргасан байсан юм. Гэвч алт олборлогч иргэдийн маргааны улмаас тус тогтоолын биелэлтийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн 69 дугаар тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ