ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэ сумын нутагт гарсан түймрийг цурамд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-12 09:41:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Чулуут-Уул гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т ойн түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр анги, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж энэ сарын 11-ний 17.00 цагт цурамд оруулсан байна.

Сүүлийн үед аймгийн хэмжээнд хуурайшилт эрс нэмэгдэж 20 сум түймрийн эрсдэл их буюу аюултай 3-р түвшинд хүрсэн байна. Иймээс иргэдийг ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ