ӨВӨРХАНГАЙ: Ундны эх үүсвэр бүхий газраас 13 тн хог хаягдлыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-13 15:43:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн ажлын хүрээнд аймгийн БОАЖГ, Онги-Таац голын сав газрын захиргаа, Зэвсэгт хүчний 256-р ангийн алба хаагчид хамтран голын сав дагуу газрын хогийг цэвэрлэлээ.

Арвайхээр сумын хүн амын ундны эх үүсвэр болсон Онги, Дайргын голын дагуух 30 га газрыг цэвэрлэж, 13 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасан бол хоёр тонн дахивар хог хаягдлыг ангилж, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгт хүргэжээ.

Мөн аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт Хүйсийн найман нуур, Ногоон нуур орчмын газраас 1.3 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ