Дархан сумын Засаг дарга багуудад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 23:05:31

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал сумынхаа багуудад ажиллаж байна. Тэрээр багийн иргэдээс ирсэн саналын дагуу ажирллаж байгаа бөгөөд эхлээд 6, 7 дугаар багийн төвийн байрны өмнөх үерийн даланг дамнан гүүр байгуулж өгөөчээ гэдэг саналыг харьяа багийн Засаг даргаар дамжуулж хүсэлт болгон ирүүлсний дагуу газар дээр нь очиж танилцав.

Орон нутагт “Гамшигийн эрсдлийг бууруулах МОН 13/301 төсөл”-өөр нийт таван сая төгрөгийн өртөг бүхий гүүрийг байгуулж өгсөн. Энэ хэсэгт гүүртэй болсоноор иргэд багийн төв болон сургууль, цэцэрлэг рүүгээ явахдаа заавал үерийн далангаар орж дээш доош уруудаж хальтарч унах бэртэж гэмтэхээр байдалд орохооргүй болж иргэдийн гаргасан санал ажил хэрэг болж чадлаа” гэж тус сумын зургадугаар багийн Засаг дарга Р.Урангуа ярилаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд