ДАРХАН-УУЛ: Түргэн тусламжийн автомашиныг бүрэн тоногложээ

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-22 14:37:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлэг нь түргэн тусламжийн 11 автомашинтай ажээ. Үүнээс найман машин нь ээлжээр 24 цагийн турш дуудлагад, үлдсэн машинууд нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хог тээвэрлэх, эмнэлэг дундын зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бусад чиглэлээр ашиглагддаг аж.


Байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр түргэн тусламжийн нэг автомашинд зөөврийн насилк, зөөврийн хүчилтөрөгчийн баллон, амин үзүүлэлт хянах хяналтын монитор, даралтын аппарат, зөөврийн гэрэл, дефебрилятор, хүчилтөрөгчийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр хүнд өвчтөнийг зөөвөрлөх явцдаа эмчилгээ хийх боломжийг хангаж үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ