АРХАНГАЙ: Удирдах ажилтнуудад үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-26 15:03:27
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн удирдах ажилтны 9 дүгээр сарын шуурхай зөвлөгөөн 67 хувийн ирцтэйгээр өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах нээж, ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн өмнөх сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж үргэлжлүүлсэн.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйн газраас 7, 8 сарын мэдээллээ удирдах ажилтнуудад танилцуулав.
Энэ сарын шуурхайгаар аймгийн Засаг даргаас 10 төрлийн үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад хүргүүллээ.
Тодруулбал: Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг эрчимжүүлэх, Авлигын эсрэг хуулийн заалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, бүх нийтээр мод тарих өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах, төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аймгийн 100 жилийн ойн бэлтгэл хийх хүрээнд Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зэрэг байв.
Мөн төрийн албан хаагчдын сахилга бат, ёс зүйг сахиулах, байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах талаар удирдах ажилтнууд санаачилгатай ажиллахыг энэ удаагийн шуурхайгаар онцгойлон захиж байлаа.

Өмнөх саруудад шуурхай зөвлөгөөнийг сумын Засаг дарга нартай цахимаар холбогдож хийдэг байсан бол энэ сард биечлэн оролцуулж, холбогдох мэдээллээр хангаж, үүрэг даалгаврыг өгөхөөр болжээ.

Холбоотой мэдээ