Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-18 12:26:45

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр 4 дүүрэгт эрчим хүч түр хязгаарлаж байгаа тул иргэд хэрэгцээгээ зохицуулахыг сануулж байна.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм.

17,18/VIII

Чингэлтэй

10.30-17.30

2-р хороо 23, 25, 33/1-р байр, NEXT компьютерс, BSB электроникс болон тэдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан

10.30-18.00

20-р хороо 19-р сургууль, Наркологийн эмнэлэг, Дунд-Уртын эх,  Уорлдтранс, Баруун бүс, Тэдмэнт, Түшээ говь, Газар сүлжмэл, Ус дэвжих ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

18/VIII

Баянзүрх

10.30-17.30

24-р хороо Хоршооллын 7-16, Газарчны 5-7, Овоотын 1-7-р гудамж, Монголын хүүхдийн сан ТББ болон тэдгээрийн ойр орчмоор

18,19/VIII

Хан-Уул

10.30-18.00

4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би Констракшн ХХК-ууд, Морин спортын төв, иргэн Одгэрэл, Ойн бирж ШТС болон ойр орчмоор

Холбоотой мэдээ