Гватемалд хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн анхны тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДГВАТЕМАЛ. /Reuters/. Гватемал улсад шумуулаар дамждаг “зика” вирусийн улмаас тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрлөө гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Тэдний хэлснээр, энэ нь Төв Америкийн тус улсад “зика”-гийн улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн анхны тохиолдол ажээ.
“Зика” вирус нь 2015 оны хавар Бразилд тархаж эхэлсэн билээ. Энэ вирус нь өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамждаг.
Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.
Г.Доржханд