ТӨВ: 26 дахь удаагийн “Саммит” уулзалт цахимаар болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-30 10:11:33

Төв /МОНЦАМЭ/ Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт “Саммит” энэ оны 11 дүгээр сарын 16-ны 15.00 цагт цахимаар болно.


Тус уулзалтыг энэ жил БНХАУ-ын Жилини муж зохион байгуулах бөгөөд Шинэ эрчим хүч, Ногоон хөгжил, Шинэ хөгжил гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөжээ.


Уг үйл ажиллагааг 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Энэхүү чуулганд Монгол Улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужууд хамтран оролцдог. 



Холбоотой мэдээ