Европын гурван улс Украиныг дэмжих зорилгоор 92 сая еврогийн зэвсэг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-03 16:43:01

БЕРЛИН. /Zaobao/. ХБНГУ, Дани, Норвеги улсууд Украин улсын ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор  92 сая еврогийн үнийн дүн бүхий цэргийн техник хэрэгсэл худалдаж авахаар болжээ.


Тодруулбал, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамнаас ням гарагт мэдэгдэхдээ, дээрх гурван улс Украинд зориулж Словак улсад үйлдвэрлэсэн 16 ширхэг “Зузана-2” өөрөө явагч их буу худалдан авахад 92 сая еврог зарцуулна гэв.


“Зузана-2” систем нь 40 орчим км-ийн алсын тусгалтай, өндөр нарийвчлалтай, минутанд зургаан удаа буудах, 40 сум тээвэрлэх хүчин чадалтай аж.


Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн долоо хоногт Украины арми фронтын шугамд мэдэгдэхүйц ялалт байгуулж, Донецк мужийн зүүн хэсгийн стратегийн ач холбогдол бүхий Лиман хотоос ОХУ-ын цэргийг “бүрэн цэвэрлэсэн”-ээ зарлажээ.


Түүнчлэн Дэлхийн банк есдүгээр сарын 30-ны өдөр Украинд 530 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.     

Холбоотой мэдээ