ОРХОН: “Ялгаж, салгая” нөлөөллийн аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-04 13:00:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн хүрээнд иргэд олон нийтийн зан төлөвийг өөрчлөх, соён гэгээрүүлэх зорилготой Ялгаж, салгая  нөлөөллийн аяныг Орхон аймаг өнөөдрөөс эхлүүллээ.


Ялгаж, салгая нөлөөллийн аяныг сошиал хуудсаар дамжуулан хог хаягдлын талаарх мэдлэг мэдээллийг иргэдэд олгох, хүүхдүүдээр дамжуулж эцэг эхчүүдэд нөлөөлөх гэсэн үндсэн хоёр чиглэлийн дагуу өрнөнө.

Мөн тогтсон цагийн хуваарийн дагуу хогоо зориулалтын газарт  гаргах  дадлыг  иргэд олон нийтэд хэвшүүлэх зорилготой юм. Тус нөлөөллийн аян  зургаан долоо хоног үргэлжилнэ. 


“Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөр нь хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын хөрсөн дээрх хог хаягдлыг 30-50 хувь бууруулах зорилготой юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аймгийн ЗДТГ, Хот тохижуулах газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Монголын тандан судлаачдын холбоо” ТББ-тай хамтран ажиллаж байна.

Ташрамд дурдахад, Орхон аймаг дахивар хог хаягдлыг ангилан ялгах тээвэр ложистикийн төвтэй болсон.  Энэ нь  хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагаандаа иргэдийн бүлгийг татан оролцуулж байгаагаараа давуу талтай юм.

 

Холбоотой мэдээ