ХӨВСГӨЛ: Баасан гарагт 8.00-17.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-05 14:04:20

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Авто машингүй өдөр 10,000 алхам" үйл ажиллагааг баасан гарагт зохион байгуулна.


Баасан гарагт өглөөний 8.00-17.00 цагийн хооронд Мөрөн сумын төв замын авто машины хөдөлгөөнийг маршрутын дагуу зогсооно. Энэ үеэр албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд нэгдсэн журмаар жагсан алхах бөгөөд аймгийн явган алхалтын холбоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын алхалтыг “Түүх соёлын жимээр хөтөлбөр”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн байна.  


Тус аймгийн хэмжээнд 6500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 30 гаруй хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарчээ. Иймээс аймгийн Биеийн тамир спортын газраас төрийн албан хаагч нарын дунд жингээ хасах арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ