Зуслангийн замд осол гарч 2 хүн нас барлаа

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-08-19 15:05:29

Өнөөдөр өглөө 08.25 минутын орчим Чингэлтэй дүүргийн нутаг, зуслангийн замд хоёр авто машин мөргөлдөж, хүний амь эрсэдлээ.  

Тодруулбал Зунжин дэлгүүрийн баруун талын замд Subaru маркийн автомашины жолооч Т нь урсгал сөрж, Ө жолоочтой T.Allion маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас Т нь газар дээрээ нас барж, Ө нь ГССҮТөвд хүргэгдэн очоод нас баржээ. Мөн автомашинуудад зорчиж явсан хоёр хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсныг шалгаж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ