ГОВЬ-АЛТАЙ: “Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-07 10:54:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд “Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагаа зохион байгуулна. 


Залуу малчин, тариаланчдад туслах, залуучуудын санаачилгыг дэмжих замаар улс орны бүтээн байгуулалт, хөгжилд залуучуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор “Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагааг зохион байгуулна хэмээн аймгийн ГБХЗХГ-аас танилцууллаа. 


ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх сайн дурын залуучуудтай хамтран Шарга сумын Тэргүүний тариаланч Д.Дэмбэрэлийн талбайд жимсний мод боох, төмс хураалтын ажилд аравдугаар сарын 8-нд туслахаар явах аж. Иймд сайн дурын нөлөөллийн ажилд оролцох, нийгэмд оролцоотой байх чин хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн байна.


Энэхүү ажлыг Говь-Алтай аймгийн “Алтайн жимс, жимсгэний холбоо” хамтран зохион байгуулж байгаа юм.


Холбоотой мэдээ