"Чингис хаан" музей энэ сарын 11-нд үүдээ нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-07 11:08:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн түүхийн музейн буурин дээр барьсан "Чингис хаан" музейг 2022 оны аравдугаар сарын 11-ний мягмар гарагт нээж, иргэд үзэх боломжтой болно.

 

Түүх, соёлын 10 400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна.

 

Уг музейг байгуулж буй нь таван үндсэн ач холбогдолтой. Үүнд:

-Монголын төрт ёсны түүхийг цогцоор нь харуулах, Соёлын өвийг стандарт, аюулгүйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах

-Бүх насны монголчууд төдийгүй монгол туургатан, бүс нутаг дэлхий дахины хүмүүсийг татах, тэдэнд Монголын түүхийн үнэн зөв мэдээлэл өгөх

-Эдийн засгийн хувьд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой болох

-Монголчууд өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чаддагийг харуулсан жишээ болох аж

 

Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Их хаадын тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.

Холбоотой мэдээ