ХӨВСГӨЛ: 600 гаруй иргэн алхалтад нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-07 16:21:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” уриан дор автомашингүй өдрийг тэмдэглэв.


Тус ажилд аймгийн 60 гаруй байгууллагын 600 гаруй иргэн нэгдэж Чингүнжавын талбайгаас Соёмбо цогцолбор хүртэл 8 км газар алхалт хийв. 


Мөн энэ үеэр иргэдийн дунд суниалт, дардасны тэмцээн зохион байгуулж, ажлын байрны дасгалыг хамтдаа хийв. Тус аймгийн хэмжээнд 6500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 30 гаруй хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд жингийн илүүдлийг багасгах зорилгоор 23 сум, 1 тосгоны дунд тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

 

 

 

Холбоотой мэдээ