Б.Хорлоодой Ташкентын татамид ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-07 16:58:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д, ОУХМ Ё.Басхүү 2 дугаар тойрогтоо Египетийн Бахрейны Рамазан Коджаковтой барилдаж 2 вазари үнэлгээ авч ялсан ч Италийн бөх Манзи Элиост вазари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

 

Тус жинд барилдсан ОУХМ Г.Хэрлэнгийн хувьд эхний тойрогтоо Францын Валиде Хяар/Khyar Walide/-тай барилдаж түүнд цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгасан.

 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой Унгарын бөх Папп Река болон Португалийн жүдоч Диого Жоанаг тус тус цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн Дистра Красникид вазари үнэлгээгээ ялагдав. Ийнхүү Б.Хорлоодой  хүрэл медалийн төлөө Польшийн жүдоч Калета Александратай барилдахаар боллоо.






Холбоотой мэдээ