Ким Жөн Ун хүнсний ногоо тариалах баазын нээлтийн ёслолд оролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПЁНЬЯН. /KCNA/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Хөдөлмөрийн нам байгуулагдсан ойн баяраар Өмнөд Хамгёнг мужийн Хамжу дүүрэгт байрлах хүнсний ногоо тариалах баазын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцжээ.
Аравдугаар сарын 10-нд
буюу тус улсын Хөдөлмөрийн нам байгуулагдсан өдөр тэрбээр уг ёслолд
оролцох үеэрээ хэлсэн үгэндээ, “уг төсөл нь улс орны эдийн засаг, технологийн
хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэдхэн сарын хугацаанд ийм том хэмжээний
тариалангийн баазыг байгуулсан нь гайхамшигтай. Үүнийг зөвхөн ардын арми л
бүтээж чадна” гэсэн байна.
Мөн тэрбээр улс орны байгаль,
цаг уурын нөхцөлд хүн амыг хүнсний ногоогоор хангалттай хэмжээнд хангахын тулд
хүнсний ногооны үйлдвэрлэлийг шинэчлэх, эрчимжүүлэх зорилгоор олон мужид хүлэмжийн
тариалангийн талбай зэргийг байгуулах шаардлагатай байгааг онцолжээ.