Дэлхийн хүнсний өдөр айсуй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
tumenee01@gmail.com
2022-10-11 16:06:30

Жил бүрийн 10-р сарын 16 бол Дэлхийн хүнсний өдөр. 1945 оны энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) байгуулагдсан тул Дэлхийн хүнсний өдөр болгон зарлаж сүүлийн 40 жилийн турш жил бүр дэлхий нийтээр тэмдэглэж байна.


Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан НҮБ-ын ХХААБ-аас олон нийтэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүнд, хүүхэд залуусын дунд гар зургийн болон эссе бичлэгийн уралдаан, сарлаг үхрийн аж ахуйн талаар сонирхолтой танилцуулга бүхий цуврал вебинар, Монголын үндэсний музейд Монголын уламжлалт идээ, ундааны соёл үзэсгэлэн, хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийг онцолсон зургийн үзэсгэлэн, оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээнүүд болж байна.



Дэлгэрэнгүй мэдээллийг @FAOMongolia фейсбүүк, твиттер хуудаснаас аваарай.





Холбоотой мэдээ