Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 12:15:05

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн энэ сарын 28 хүртэл  амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн оронгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна.

Өнөөдөр болон энэ сарын 27-ны бямба гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн бол 21, 28-ны Ням гарагт тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8)  замын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.

Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл  мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ