ДОРНОД: "Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг" төслийг хил дагуух зургаан суманд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-12 10:14:34

Дорнод /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт өвчнийг бууруулах, тархалтыг зогсоох чиглэлээр "Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг" төслийг "Дэлхийн зөн" ОУБ-аас хилийн бүс дагуух зургаан суманд хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийг ирэх сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор төслийн удирдагчид энэ өдрүүдэд Дорнод аймагт судалгаа хийн ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, цаашид малын гоц халдварт өвчнийг сумын малчид, малын эмч нар хамтарч тандан судлах аргыг нэвтрүүлэхээр зорьж буйгаа аймгийн удирдлагаа уулзах үеэрээ онцолж байв.  

Ташрамд дуулгахад, "Дэлхийн зөн" ОУБ 2001 оноос эхлэн Дорнод аймагт малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутаг дахь сүрьеэ өвчнийг бууруулах, Ариун цэврийн байгууламж, Цар тахлын үед яаралтай авах хариу арга хэмжээ зэрэг олон төслийг хэрэгжүүлсэн байдаг. Энэ онд л гэхэд аймгийн ОБГ-т "Гамшигт тэсвэртэй орон нутаг" төслийн хүрээнд галын аюулгүй байдал болон сургалтын танхим байгуулсан юм.

Орон нутгийн удирдлага төслийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ үр дүн, сайн туршлагыг нутагшуулж, хүний нөөцийг сургаж дадлагажуулахад онцгой анхаарч буйгаа хэллээ. 

Холбоотой мэдээ