Монголын өсвөрийн шатарчид 8 дугаар байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-12 11:39:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шигшээ баг 16 хүртлэх насны дэлхийн шатрын олимпадад оюун ухаанаа уралдуулж шилдэг 10 багт багтаж, 8 дугаар байрт шалгарлаа.

 

Азербайжан улсын Нахчивян хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад 10 дугаар сарын 01-11-ний өдрүүдэд амжилттай явагдаж шилдгүүдээ шалгаруулав. Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид оролцлоо.

 

Монгол Улсаа төлөөлөн П.Буянцэцэг ахлагчтай FM/Фиде мастер/ Б.Ананд, FM Б.Тэнүүнболд, FM М.Амилал, WMK /дэд мастер/ Э.Хүслэн нарын бүрэлдэхүүнтэй 16 хүртэлх насны баг 9 өрөг тоглож 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, нийлбэр дүнгээр 10 оноотой 8 дугаар байрт шалгарсан байна.

 

Ташрамд дуулгахад, Монголын багийн 4 дүгээр ширээнд тоглосон спортын дэд мастер Э.Хүслэн 9 өргөөс 7.0 оноо авч бүх тамирчдыг тэргүүлсэн ч тэмцээний зохион байгуулах комиссоос перформанс рейтингийн дунджаар ширээ болгоны шилдгүүдийг шалгаруулна гэсэн журам баримталсан тул 8 дугаар байрыг эзэлжээ.









Холбоотой мэдээ