С.Лавров: ОХУ барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-12 16:31:04

МОСКВА. /Reuters/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт “Украины дайны асуудлаар барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхэд Москва нээлттэй байгаа ч аль аль талаасаа хэлэлцээ хийх санал хүлээж аваагүй байна” хэмээн мэдэгдэв.


Тодруулбал, тэрбээр ОХУ-ын төв телевизэд өгсөн ярилцлагадаа “ОХУ дайныг зогсоох арга замын талаар АНУ эсвэл Турктэй харилцахад бэлэн байна” гэжээ.


Мөн тэрбээр арваннэгдүгээр сард зохион байгуулагдах “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахаас Орос татгалзахгүй гэв.


Орос, Өрнөдийн орнуудын хоорондын яриа хэлэлцээг зохион байгуулахад Турк улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадах эсэх талаар түүнээс асуухад, “Москва аливаа саналд нээлттэй хандаж байна. Гэвч энэ нь ямар нэгэн үр дүнд хүрэх эсэх талаар урьдчилан хэлэх боломжгүй” гэжээ.     

Холбоотой мэдээ