Мьянмарын бараа бүтээгдэхүүний экспорт, импорт өссөн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЯНГОН. /Xinhua/. Мьянмар улсын бараа бүтээгдэхүүний эхний хагас жилийн экспорт, импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 21.36 хувиар өсч, 17.08 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Энэ оны 4-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд экспорт өмнөх оны мөн үеэс 19.18 хувиар, импорт 23.63 хувиар тус тус өссөн, хилийн худалдаа цар тахлын улмаас өнгөрсөн оны мөн үеэс 2.17 хувиар буурч, 4.04 тэрбум гаруй ам.долларт хүрсэн хэмээн Худалдааны яамнаас мэдээлэв.
Мьянмар нь гадаад улс орнуудтай худалдааны ихэнх хувийг далайн тээврээр
хийдэг байна. Экспортын голлох бараа бүтээгдэхүүнд хөдөө аж ахуй, ашигт
малтмал, ойн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд багтдаг байна.