АРХАНГАЙ: Ойн мэргэжлийн байгууллагууд 100 ширхэг шинэс бүхий ойн зурвас байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-14 16:49:27

Архангай /МОГЦАМЭ/. Булган, Цэнхэр сумын ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй 13 ойн мэргэжлийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран Эрдэнэбулган сумын улсын чанартай авто зам дагуу 600 м2 талбайг хашин (6м*100м), 70 гаруй ширхэг шинэсний суулгацыг тарьж, ойн зурвас байгууллаа.  


Энэ зурвас нь "Эртний нүүдэлчдийн өлгий" аялал жуулчлалын холбооны нэрэмжит ойн төглийг үргэлжлүүлж байгуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, Цагаан давааны пост уруудах замын баруун талд нийт 150 метр урттай газарт хоёр эгнээ бүхий 100 ширхэг шинэсийг суулгаж, ойн зурвас байгуулаад байна.


Дээрх ойн мэргэжлийн байгууллагууд нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон "Ойн тухай" хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ийнхүү ойн зурвасыг байгуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ