“Алдар спорт хороо”-ны шинэ хичээлийн жилийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-18 08:56:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-ны 2022-2023 оны хичээл сургуулийн жилийн нээлтийн ёслол тус хорооны спорт зааланд боллоо.

 

Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү БТСУХ-ны хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо. 

 

Энэ ёслолд “Алдар спорт хороо”-ны 18 спортын төрлийн 480 орчим тамирчдыг төлөөлсөн нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын алдар цолтой олон шилдэг цэргийн албан хаагч болон энгийн тамирчин, офицер, ахлагч, багш дасгалжуулагч, албан хаагч нар оролцлоо. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаяр нар ёслолыг нээж үг хэллээ.

 

Нээлтийн ёслолын үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ЗХ-ний Алдар спорт хорооны даргын тушаалаар зарим цэргийн алба хаагчид цэргийн цол олгож,  Батлан хамгаалах салбарын болон Биеийн тамир, спортын салбарын олон шагналыг шилдэг тамирчид, дасгалжуулагч, ажилтан нарыг шагнаж урамшуулсан юм.

 

“Алдар спорт хороо”-ноос зохион байгуулсан энэхүү нээлтийн ёслолд зориулсан спорт, урлагийн тоглолтыг зочид, төлөөлөгчид үзэж сонирхлоо.

 

Улмаар “Алдар спорт хороо””ноос зохион байгуулан Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарт хандан мэдээлэл хийн танилцуулж, зарим ажил хэрэгч саналуудыг уламжлан, цэргийн спортын хөгжүүлэх чиглэлээр ажил хэрэгч ярилцлага хийсэн байна.

 

Тухайлбал 2023 оноос эхлэн “Алдар спорт хороо”-ны баг тамирчдыг бие даалган улсын хэмжээний наадамд оруулах зэрэг зарим саналыг уламжлан ярилцсан юм.

Холбоотой мэдээ