Карим Бензема "Алтан бөмбөг"-ийн эзэн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-10-18 10:34:48

ЛОНДОН. /BBC/. “Реал Мадрид” болон Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг анх удаагаа хүртлээ.


2021/22 оны улиралд Карим Бензема 46 тоглолтод 44 гоол оруулж, “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд тоглохдоо Аваргуудын лиг, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.


Санал хураалтын дүнгээр 2021/22 оны улиралд “Ливерпүүл”-д тоглож байсан “Байерн Мюнхен-ий Садио Мане хоёрдугаарт, “Манчестер Сити”-гийн Кевин Де Брюйне гуравдугаарт орсон байна. 


Английн Премьер лигийн аварга “Манчестер Сити” клуб “Оны шилдэг клуб”-ээр шалгарчээ. 


Бензема 1998 онд домогт хөлбөмбөгчин Зинедин Зиданыг “Алтан бөмбөг” хүртсэнээс хойш энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны франц хүн болж байгаа юм. Шагнал гардуулах ёслолд Зидан хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр нутаг нэгтэндээ шагналыг нь гардуулсан байна. 


Холбоотой мэдээ