Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-08-22 08:43:03

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд ихэнх нутгаар, 24-25-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Холбоотой мэдээ