Допингийн эсрэг үндэсний дүрмийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-19 08:34:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяатай уулзаж 2 байгууллагын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

 

Уулзалтад Спортын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Золжаргал, Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн нар оролцжээ. Уулзалтаар удахгүй Засгийн газраар батлуулах Допингийн эсрэг үндэсний дүрмийн талаар санал бодлоо солилцлоо.


 

Ташрамд сонирхуулахад, Дэлхийн Допингийн эсрэг дүрэмд заагдсан 11 зөрчлийн нэг болох дээжнээс нь хориглосон бодис илэрсэн тамирчны шинжилгээний хариу допинг мөн, биш энэ чинь зүгээр л эм гэхчлэн талцуулахад хүргэдэг. Ийм маргааны эх болсон допинг гэж юу вэ? Энэ асуултад мэргэжилтэн Н.Цогтсайхан дараах тайлбарыг өгч байна.

 

Товчхондоо олон нийтэд байдаг ойлголт шиг допингийн төрлийн бодис, тэр тусмаа хүч чадал оруулдаг допинг гэх "ид шидтэй" тусдаа бодис бүр ч байхгүй. Спортын ертөнцөд зөвхөн Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас тусгай шинжээчдээр хэлэлцүүлэн жил бүр шинэчлэн баталдаг хориглосон жагсаалт хэмээх бичиг баримт л үйлчилдэг. Хориглосон жагсаалтанд багтсан бодисуудыг тамирчин хүн хэрэглэхийг хориглодог, шинжилгээний дээжнээс нь илэрвэл хариуцлага хүлээхэд хүрдэг. Жагсаалтыг бүхэлд нь харвал бүгд анагаах ухаанд янз бүрийн өвчнийг эдгээхэд хэрэглэдэг эмийн бодисууд.

 

ДДЭА нь шударга өрсөлдөөнийг хангахын тулд спортын ур чадварыг зохиомлоор нэмэгдүүлэх, тамирчны эрүүл мэндийг хамгаалах, өөрт болон өрсөлдөгчдөө аюултай байдал үүсгэж болох, хэрэглэсэн зүйлээ нууж далдах байдлыг таслах зэрэг олон зорилгоор эмийн бодисуудыг хориглосон жагсаалтанд багтаадаг.

Холбоотой мэдээ