Ө.Бямбасүрэн бүстэй бөхийн Дэлхийн залуучуудын аварга болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-19 11:30:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотноо болсон бүстэй бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүчээ сорьсон Монголын "ONE TEAM" клубийн тамирчин Ө.Бямбасүрэн бүх өрсөлдөгчөө ялж Дэлхийн аварга болжээ.

 

Ө.Бямбасүрэнгийн хувьд энэ жил одтой, бяртай, хийморьтой байна. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэн бөгөөд удалгүй Кураш бөхийн залуучуудын Ази тивийн аварга болсон юм. Улмаар бүстэй барилдааны залуучуудын дэлхийн аварга цол хүртээд байна.


Алтан медаль - 68 кг жинд Ө.Бямбасүрэн

Хүрэл медаль - 66 кг жинд Б.Анужин

Хүрэл медаль - 100 кг жинд Ө.Шийрэв



Холбоотой мэдээ