АНУ, Их Британи, Франц улсууд Ираны нисэгчгүй онгоцны асуудлаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-19 16:56:07

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ, Их Британи, Франц улсууд лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хаалттай хуралдааны үеэр Иран улс ОХУ-д нисэгчгүй онгоц нийлүүлсэн байж болзошгүй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж “Reuters агентлаг дипломат эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Украины тал Ираны нисэгчгүй онгоцоор тус улсын объектуудад халдсан хэмээн Москваг буруутгасан.


Мөн Украин НҮБ-ын шинжээчдийг нисэгчгүй онгоцыг шалгах ажилд оролцохыг урьсан байна.


АНУ, Их Британи, Франц улсууд зэвсэг нийлүүлснийг НҮБ-ын АЗ-ийн 2231 тоот тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.


ОХУ энэ сарын 17-ны өдөр Украины нутаг дэвсгэрт олон тооны “Шахед-136” нисэгчгүй онгоцоор цохилт өгсний улмаас таван хүн амиа алджээ.


Үүний дараа 18-ны өдөр Киев ОХУ-д онгоц нийлүүлсэн гэх үндэслэлээр Иран улстай харилцаагаа таслахаа мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ