ЭМЯ, ГССҮТ-өөс санаачилсан сургалтыг 11 аймагт зохион байгуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-20 08:56:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-өөс санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг Архангай, Сүхбаатар, Дундговь, Увс, зэрэг 11 аймагт амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтыг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбар дахь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хуулиар хүлээх үүргийг эрчимжүүлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх болон осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

 

ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдээ “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төв нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчилрхийлэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор байгуулагджээ. Энэ оны 10 дугаар сарын 19-ны байдлаар тус төвд нийт 835 үйлчлүүлэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндийн тусламж болон бусад шаардлагатай үйлчилгээ авчээ.


Үүнээс: Насанд хүрсэн эмэгтэйчүүд- 639, насанд хүрсэн эрэгтэй-76, хүүхэд-120 тус тус үйлчлүүлжээ. Тэд бие махбодь, эдийн засаг,  сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амь нас аюулгүй байдлаа хамгаалуулахаар эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байгаа аж.



Холбоотой мэдээ