Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох саналаа УИХ-д танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-21 12:57:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг томилох саналаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.


Одоо Ерөнхий сайдын захирамж гарч түүнийг сайдаар томилох бөгөөд үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тэрбээр тангараг өргөх юм байна. 


Төмөрбаатарын АЮУРСАЙХАНЫ танилцуулга

Төгссөн сургууль, мэргэжил:

1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч

2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр

2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур

2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.


Ажилласан байдал:

2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал

2006-2009 онд ТЗҮААЭГ-т ахлах референт

2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга

2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга

2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга

2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга

2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байна.


Шагнал:

-Хөдөлмөрийн хүндэт медаль

-Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль


Гадаад хэл:

-Англи, Орос, Турк, Япон


Холбоотой мэдээ