Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-21 13:02:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Т.Аюурсайханыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр танилцуулав.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг  хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй гэдгийг санууллаа.


Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр настан, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Т.Аюурсайханд захив.

Холбоотой мэдээ