Тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-24 15:52:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүйгээр шууд нэвтэрдэг болжээ.


Тухайн тээврийн хэрэгслийг хүний оролцоогүйгээр камер, RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээнэ. Төлбөр авах цэгээр өмнө нь нэвтрэхэд нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17,4 секунд зарцуулдаг байв.


Эхний ээлжинд нийслэл орчмын товчоодыг цахимжуулсан бөгөөд улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийг цаашид бүрэн цахимжуулах аж. 

Холбоотой мэдээ