Хятадын томоохон зах зээлүүд рүү хийж буй экспортын хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-24 16:45:35

БЭЭЖИН. /Bloomberg/. Өнгөрөгч есдүгээр сард БНХАУ-аас гол худалдааны зах зээлүүд рүү хийж буй экспортын хэмжээ буурсан нь дэлхийн эрэлт удааширч байгааг харуулж байна.


Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард АНУ-д хийсэн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар буурчээ.


Мөн ЕХ-ны хамгийн том худалдааны түншүүд болох ХБНГУ руу хийж буй экспортын хэмжээ 5.6 хувиар, Франц улс руу хийж буй экспорт 7.6 хувиар, Их Британи руу хийсэн экспорт 11.8 хувиар тус тус буурсан байна.


Цар тахлын үед БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болж байсан гадаад худалдаа нь сүүлийн хэдэн сарын хугацаанд дэлхийн эрэлт суларч, АНУ болон Европ эдийн засгийн уналтаас болгоомжилж буйгаас болж хурдацтай багасчээ. 

Холбоотой мэдээ