Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2022-10-31 15:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17.00-21.00, бямба гарагт 11.00-18.00 цагийн хооронд ажиллахаар зохицууллаа.


Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгосон байна. 

Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд биелэлтийг танилцуулсан юм. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 97 хувьтай байна. Мөн төвийн 6 дүүргийн авто зогсоолын тоог нарийвчлан гаргах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 344 байршилд 15,181 автомашины зогсоол байгаа судалгаа гарч, Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ.



Холбоотой мэдээ