Б.Төгөлдөр тивийн АШТ-ий ринг дээр эхний ялалтаа авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амманд хотноо болж сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах элит ангиллын тэмцээнд оролцож Монголын баг тамирчдын салхийг хагалж тоглосон ОУХМ Б.Төгөлдөр эхний ялалтаа авлаа.
Тэрбээр 63 кг жинд Палестины тамирчин Абдел Рахман /Abdel Rahman Abunab/-тай тулалдаж 5:0-ээр ялсан
байна.
Өнөөдрийн тулааны хуваариар ОУХМ Д.Ганболд 54 кг жинд
Тайландын боксчин Ф.Чоожин-Ат /Phanauwat
Choojin-At/-тай тулалдана. Азийн АШТ-ий өнөөдрийн тоглолт
Улаанбаатарын цагаар шөнийн 23.00 цагт эхлэнэ.