Сар өнөөдөр бүтэн хиртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-08 08:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар өнөөдөр бүтэн хиртэнэ. Хиртэлт нь дэлхийн бөмбөрцгийн хойд буюу Зүүн Европ, Ази, Австрали, Хойд Америк, Өмнөд Америкийн ихэнх хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Хойд туйл, Антарктид орчим ажиглагдах юм.


Улаанбаатарын цагаар хиртэлт 16.02 цагт эхэлж, оргил үе нь 18.59 цаг хүртэл үргэлжлээд 21.56 цагт дуусах бөгөөд хиртэлт нийт 5 цаг 54 минут үргэлжилнэ гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Сарны энэ удаагийн бүтэн хиртэлт нь сар, дэлхийд ойртох хамгийн дөт зай буюу "Сарны дөхлөг"-өөс 5.8 хоногийн өмнө болж байна. 




Сарны дараагийн бүтэн хиртэлт нь 2025 оны 3-р сарын 13-14-нд тохиох юм байна. Улаанбаатар орчмоос бүтэн хиртэлт ажиглагдахгүй. Бүтэн хиртэлт 1 цаг 25 минут үргэлжлэх аж. 



Холбоотой мэдээ