ХОВД: Засаг дарга Э.Болормаа Дарви суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-09 15:36:35

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун хэсэгт орших Ховд аймаг 17 сум, 91 багтай.


Тус аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын баг сум орон нутгийн цаг үеийн ажил болон өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор сумдад тусгай хуваарийн дагуу ажиллаж байна. 

Тухайлбал, өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдөр Дарви суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Э.Болормаа орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн  байдал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа.


Уулзалтад Дарви сумын иргэдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэдийн зүгээс орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, эрүүл мэндийн төв, соёлын төв, ЗДТГ зэрэг төрийн байгууллагын ажиллах боловсон хүчнийг бэхжүүлэх, сул орон тоог нөхөх, багийн дарга нарыг унаажуулах, цахим хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх, мах бэлтгэлийн ажилд анхаарах, тус сумын бүх албан байгууллага, аж ахуйн нэгжийг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох дэд бүтцийг бий болгох, усалгаатай газар тариаланг сэргээх гэх мэт нэлээд олон саналыг хэллээ.
                                               
                                    Дарви суманд 307 мянган толгой мал өвөлжи
нө 

Дарви сум нь
өдгөө 3100 хүн амтай.  2022 онд  улсын болон аймаг, сум орон нутгийн төсвийн 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заал, малын ноос хяргах цeх, мал угаалгын ванн зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. 

Тус суманд энэ жил 307 мянган толгой мал өвөлжинө. Одоогоор Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сум болон Ховд аймгийн бусад сумын нутагт Дарви сумаас 17 өрхийн 13680 толгой мал отор нүүдэл хийж явна.

Судалгаагаар тус сумын бэлчээрийн газрын 70 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээДарви сумын тухайд энэ жил өрхийн хэрэгцээнд 20.8 мянган толгой мал ашиглах бөгөөд 31.7 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. 


Үүнээс гадна цаг үе, улирлын төлөв байдлаас шалтгаалан тус сумын хэмжээнд 800 тн хадлан, 200 тн гар тэжээл, 500 тн хужир шүү бэлтгэсэн. Мөн сумын аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэсэн байна.  

Одоогийн байдлаар Дарви суманд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Сум орон нутгийг хөгжүүлэхтэй холбогдуулан цаашид хийх ажлын талаар иргэдээс санал авч эрэмбэллээ. 

Тодруулбал, 1-д Сумын төвийг нэгдсэн цэвэр, бохир дулааны шугам сүлжээнд холбох

2-т  Хөдөөгийн багуудын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх

3-т  Үйлдвэр, хоршоог хөгжүүлж, малын түүхийн эдийг боловсруулах

4  Хойд голын услалтын системийг сэргээн засварлах

5-т Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд анхаарах

6Эмнэлэг, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах.
Дээрх саналыг аймаг, сум орон нутгийн удирдах ажилтнууд хүлээн авч, анхаарч ажиллахаа илэрхийлэв.  

 

Холбоотой мэдээ