ЗАВХАН: Ургамал сум соёлын бүтээлч сарын хүрээнд угийн бичиг хөтлөх аяныг явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 сумаас угийн бичиг хөтлөх аяныг таван сум зохион байгуулна.
Түүний нэг нь Ургамал сум юм. Тус сумын ИТХ-аас сурагч бүрийг угийн бичгээ зөв хөтөлж сургах
аяныг анх 2016 оноос эхлүүлжээ.Өнөөдрийн байдлаар сургалтын үр дүнд 100 гаруй сурагч, 60 гаруй
залуус угийн бичгээ хөтөлж сурсан.
Эдгээр сурагч, залуучуудын өөрсдийн хөтөлсөн угийн бичиг, угийн бичгийн үүх түүхтэй холбоотой сонирхолтой баримт, ном товхимол бүхий бүтээлийн үзэсгэлэнг гаргаж иргэддээ сурталчилсан. Үзэсгэлэнд тавигдсан угийн бичигт есөн үеэ бүрэн дүүрэн бичсэн хүүхдүүд цөөн байсан. Харин жил ирэх бүр 9 үеэ мэдэж, сурч, эрж хайж хөтөлж буй нь энэ аяны үр дүн юм. Ер нь өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсэж, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон баримт гэрчилдэг. Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм хэмээн Ургамал сумын Соёлын төвийн эрхлэгч хэлэв.
Энэ жил энэхүү аяныг соёлын бүтээлч
сарын хүрээнд илүү өргөн цар хүрээтэй явуулахаар төлөвлөжээ.