ӨНӨӨДӨР: Цахим залилах гэмт хэргийн талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: Улсын II төв эмнэлэгт чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан "Эрүүл мэндийн боловсрол-ирээдүйн эрсдлээс сэргийлнэ” уриан дор иргэдэд зориулсан өдөрлөгтэй.
-УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
11.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны байранд “Хөдөлмөрийн бирж”-ийн нээлт болно. Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажлын байраар хангах, ажилд зуучлах сургагч багш ажиллах талаар мэдээлнэ. Утас: 9900-3469.
11.00 цагт: Монголбанканд цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтарсан хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.00 цагт: Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн байранд “Цэргийн эрдэмтдийг Монголд бэлтгэж эхэлсний 30 жил-Цэргийн шинжлэх ухааны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
14.00 цагт: Чингис хаан музейд “1932 оны зэвсэгт бодлогын судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
14.30 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан болно.
Соёлын бүтээлч сарын
хүрээнд:
10.00
цагт: Монголын
Урчуудын эвлэлийн байранд Шилдэг постер сурталчилгааны үзэсгэлэн дэлгэнэ.
11.00
цагт: Театрын
музейд
"Уур амьсгалын өөрчлөлт" гэрэл зургийн үзэсгэлэн
нээгдэнэ.
-Монгол-Польшийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд Польшийн кино өдрүүд эхэлнэ.